Халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо өнгөрсөн онд 325 мянга 600 болжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 250.4 мянгаар буурахад коронавируст халдварын 302 мянган тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлсөн байна. 2022 онд тэмбүүгээр 4144 хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос 527-аар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Түүнчлэн улсын хэмжээнд 2022 онд ХДХВ/ДОХ-ын 19 тохиолдол илэрч, нийт тохиолдол 346 болсон гэдгийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлэв.