УИХ дахь Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр "Эгийн голын УЦС" төсөлттэй холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.
Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар “Эгийн голын УЦС" төсөлд 10.6 сая ам.доллар буюу 21.4 тэрбум төгрөгийг зарцуулсан. Ингэхдээ тухайн зардлын 24 хувь болох 5.1 тэрбум төгрөгийг тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, бэлэг дурсгал болон бусад зүйлд зарцуулсан талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагджээ. Мөн тус төсөл Юнескогийн Дэлхийн өвийн хорооны 39-41 дүгээр чуулганы шийдвэрээр төсөл зогсох болсон юм.