НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт Боловсрол ТВ-ээр болон гар утасны e-barimt аппликэйшнээр шууд дамжуулан явна.
Азтан шалгаруулах тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 01-ээс арванхоёрдугаар сарын 31-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.