“UNC-2023” Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүндийн өргөлтийн тэмцээний -87 кг-ын жинд МУ-ын гавьяат тамирчин М.Анхцэцэг 12 дахь удаагаа түрүүллээ.
Тэрбээр огцмоор 95, түлхэлттэй 100 кг-ыг эхний өргөлтөөрөө амжилттай болгоход хангалттай байв. Тэрбээр 76 кг-аас дээш бүх жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ. Түүний жинд “Увс нуур” клубийн Г.Чинболор, Г.Марал нар мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа. Харин +87 кг-ын жинд “Увс нуур”-ын О.Баянтуул ойрын өрсөлдөгчөөсөө 37 кг илүү өргөж, алтан медаль хүртлээ.
Эмэгтэй -87кг:
- М.Анхцэцэг, Алдар /огцом 95, түлхэлттэй 100, нийлбэр 195/
- Г.Чинболор, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 67, нийлбэр 122/
- Г.Марал, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 65, нийлбэр 120/
- Б.Энхжин, Алдар /огцом 0, түлхэлттэй 80, нийлбэр 80/
Эмэгтэй +87кг:
- О.Баянтуул, Увс нуур /огцом 93, түлхэлттэй 112, нийлбэр 205/
- А.Баясгалан, Увс нуур /огцом 71, түлхэлттэй 97, нийлбэр 168/
- Б.Ичинхорол, Самбуу сан /огцом 46, түлхэлттэй 52, нийлбэр 98/