ВИДЕО: Харын зуд болж байгаа аймгуудад малын тэжээлийн дэмжлэг үзүүлж байна

ВИДЕО: Харын зуд болж байгаа аймгуудад малын тэжээлийн дэмжлэг үзүүлж байна

Баруун аймгуудад өвөлжилт хүндэрч, зарим сумуудад харын зуд болж байгаатай холбогдуулан малын тэжээлийн дэмжлэг үзүүлж байна.

Тодруулбал, МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон ХХААХҮГ, МЭЕГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд орон нутгийн удирдлагуудын хамт Ховд аймгийн өвөлжилт хүндэрч байгаа Булган, Үенч, Алтай сумуудад ажиллалаа. Тулгамдаад буй нөхцөл байдалд аймгийн Онцгой комиссынхон чадлаараа ажилласан. Засгийн газар болон Улсын Онцгой комиссын зүгээс аймгийн Нөөцийн газарт 733 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож, Булган, Үенч сумдад шатахуун болон өвс, тэжээлийн дэмжлэгийг үзүүлсэн байна.

ВИДЕО: