Адуугаа тууж яваад сураггүй алга болсон 18 настай иргэн айлд хоносон байжээ

Адуугаа тууж яваад сураггүй алга болсон 18 настай иргэн айлд хоносон байжээ

Адуугаа тууж яваад сураггүй алга болсон 18 настай иргэн олджээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 50 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/-т иргэн М нь нэгдүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагийн орчим адуугаа тууж гараад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 02:10 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн хамтран иргэн М /18 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг нэгдүгээр сарын 19-ний өглөөний 05:10 цагаас эхлэн зохион байгуулжээ. Эрэн хайх, аврах ажиллагааны явцад тухайн иргэн нэгдүгээр сарын 19-ний өдрийн 07:15 цагт тус сумын Наран багийн айлд хоносон гэсэн мэдээллийг хүлээн авснаар эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Сэтгүүлч: М.Ариунаа