ХНХЯ: Хүүхдийн мөнгөтэй холбоотой өчигдөр 11488 иргэний мэдээллийг засч, залруулсан

ХНХЯ: Хүүхдийн мөнгөтэй холбоотой өчигдөр 11488 иргэний мэдээллийг засч, залруулсан

Хүүхдийн мөнгөнд хамрагдах гэсэн иргэдийн хаяг, эд хөрөнгийн бүртгэл зөрүүтэй, өрхийн мэдээллийн бүртгэл буруу байгаагаас үүдэж, хүүхдийн мөнгөндөө хамрагдаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ.

Иргэдийн зөрүүтэй мэдээллийг эхнээс нь засаж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамруулж эхэлсэн талаар ХНХ-ийн дэд сайд С.Зулпхар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр 11488 иргэний мэдээллийг засч, залруулсан. Эдгээр иргэдийн тооцоолол, аргачлалыг дахин хийж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаа иргэдийн хүүхдийн мэдээллийг олгож эхэлсэн" гэв.

Харин Сангийн сайд Б.Жавхлан "2023 оны нэгдүгээр сарын 19-ний 11.00 цагийн байдлаар 1095352 хүүхэд буюу нийт хүүхдийн 87 хувьд мөнгө дансанд нь шилжин орж эхлээд байна" гэв.