Нийслэлээс 75 кг сайжруулсан түлш гаргахыг завджээ

Нийслэлээс 75 кг сайжруулсан түлш гаргахыг завджээ

Цагдаагийн байгууллагын хяналт, шалгалтаар өчигдөр /2019.11.12/ түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн 2, зөөж тээвэрлэсэн 1 зөрчлүүд илэрчээ. Түүхий нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна. 

Мөн ЧД-ийн 18-р хороо иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100кг түүхий нүүрс хадгалж байсныг, СБД-н 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус бааз-ын харуулын постод 25 кг түүхий нүүрс хэрэглэж байсныг, ХУД-ийн 14-р хороо Зуун модны замд Hyundai Porter маркийн автомашины жолооч О нь 75 кг сайжруулсан түлшийг тээвэрлэж явсныг тус тус илрүүлсэн байна.

Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед иргэд Нийслэлийн засаг даргын 2019.10.24-ний өдрийн А/1118 дугаар захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг анхааруулж байна.