“Түмэн тэмээний баяр”-ыг гуравдугаар сарын 5-7 өдөр Өмнөговь аймагт зохион байгуулна

“Түмэн тэмээний баяр”-ыг гуравдугаар сарын 5-7 өдөр Өмнөговь аймагт зохион байгуулна

Өмнөговь аймгийн өвлийн аялал жуулчлалын ууган эвент болох “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ 24 дэх жилдээ 2023 оны гуравдугаар сарын 5-7 өдрүүдэд Өмнөговь аймаг Даланзадгад суманд зохион байгуулагдах гэж байна.

“Түмэн тэмээний баяр” арга хэмжээ нь зохион байгуулагдаж эхэлснээрээ тэмээ болон тэмээний өв соёлд олон нийтийн анхаарлыг хандуулж, хоёр бөхт тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэхээс гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шилдэг менежмент болж чадсан билээ.

ХӨТӨЛБӨР:

Гуравдугаар сарын 5-ны өдөр 

  • 10:00–17:00 Тэмцээнд оролцогчдыг бүртгэх
  • 12:00–15:00 Шилмэл тэмээний дуудлага худалдаа
  • 14:00–17:00 Зочид төлөөлөгчдийг угтаж авах, Даланзадгад хоттой танилцах аялал хийх.

Гуравдугаар сарын 6-ны өдөр

  • 10:00–13:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын тэмээн поло тэмцээний тоглолтууд
  • 10:00–12:00 Тайлаг тэмээний бооцоот уралдаан
  • 11:00–17:00 “Тэмээ миний найз гар зургийн уралдаан” ны бүтээлүүдийн үзэсгэлэн. "Өмнөговьд үйлдвэрлэв" дэлгүүрт.
  • 13:00 “Түмэн тэмээний баяр - 2023” наадмын нээлтийн ажиллагаа “Тэмээтэй парад жагсаал”–аар эхэлнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй парад жагсаалд оролцож болно.
  • 13:00–15:00 “Гоё тэмээтэй сайхан хос”- ын тэмцээн явагдана.
  • 15:00–17:00 Тэмээтэй буухиа уралдаан явагдана 4х500 метр
  • 16:00–17:00 Тэмээн поло тэмцээний аваргын цомын төлөө шувтаргын 2 багийн тоглолт явагдана.
  • 18:00–21:00 Хүдэтгэлийн оройн зоог (төлбөртэй тусгай хөтөлбөр).
  • 20:00–22:30 Тэмээчид болон зочдод зориулсан нийтийн бүжиг. Хан–Уул зочид буудлын Бүжгийн танхимд

Гуравдугаар сарын 7-ний өдөр

  • 09:00–12:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын тэмээний уралдаанууд явагдана. Нас бие гүйцсэн Атан тэмээ, хоёр наст тэмээ буюу Тором уралдана.
  • 14:00 Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон Тэмээтэй буухиа тэмцээн үзнэ.
  • 16:00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа, хаалтын үйл ажиллагаа.