АНУ-ын Чикаго хотод суугаа Консул: Үл таних хувь хүний данс руу мөнгө шилжүүлж хохирох тохиолдол гарсаар байна

АНУ-ын Чикаго хотод суугаа Консул: Үл таних хувь хүний данс руу мөнгө шилжүүлж хохирох тохиолдол гарсаар байна

Хилийн чанадад амьдарч буй иргэд цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн хохирол амсах тохиолдол гарсаар байна.

Тухайлбал мөнгө солилцоно, шилжүүлнэ гэж олон нийтийн сүлжээнд тавьсан зарын дагуу үл таних хувь хүний данс руу мөнгө шилжүүлж хохирох тохиолдол гараад байгаа юм. Иймд улс хооронд мөнгөн шилжүүлэг хийх үедээ бүртгэлтэй банк, санхүүгийн байгууллагаар дамжуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл байгуулахыг анхааруулж байна. Мөн иргэний мэдээллийг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас мэдээллээ.