Hunnu Air компани Ховд аймгийн Invest Khovd 2023 Хөрөнгө оруулалтын форумд зориулан тусгай нислэг гаргаж өгчээ

Hunnu Air компани Ховд аймгийн Invest Khovd 2023 Хөрөнгө оруулалтын форумд зориулан тусгай нислэг гаргаж өгчээ

Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газраас энэ сарын 21-22-нд "Мөнгөлөг шагшуурга 2023" мөсний баяр хийхээр товлосон. 

Энэ хүрээнд Hunnu Air компани Ховд аймгийн Invest Khovd 2023 Хөрөнгө оруулалтын форумд зориулан тусгай нислэг гаргаж өгчээ. Харин тус арга хэмжээнд нутгийн болон нөлөө бүхий эрхэмүүдийг урьжээ. 

Уг арга хэмжээг Баруун Монгол угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Хар-Ус нуурын цогцолбор газарт зохион байгуулах аж.

Энэ хүрээнд угсаатнуудын баярын жагсаал, монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа, монгол шагайн наадгай, мөсний барилдаан зэрэг цогц арга хэмжээнүүд болно.

 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө