Юнивишн ХХК "үнэ нэмсэн" явдалдаа хүлцэл өчиж, кино багцаа үнэгүй үзэх эрх бэлэглэж буйгаа мэдэгджээ

Юнивишн ХХК "үнэ нэмсэн" явдалдаа хүлцэл өчиж, кино багцаа үнэгүй үзэх эрх бэлэглэж буйгаа мэдэгджээ

ШӨХТГ-ын зүгээс "Юнивишн ХХК"-д шаардлага хүргүүлж, өмнөх сард нэмэгдүүлж авсан төлбөрийг дараа сарын төлбөрт суутган тооцох байдлаар хэрэглэгчдэд буцаан олгох, мөн хуучин тарифаар төлөлт хийсэн тохиолдолд таслалт хийхгүй, төлбөрийн зөрүүг нэхэмжлэхгүй байх зохицуулалт хийгдэж буй талаар мэдээлж байсан. 

Тэгвэл Юнивишн ХХК хэрэглэгчдээсээ хоёр кино багц сарын турш үнэгүй үзэх эрх бэлэглэлээ. Тус компани гаргасан мэдэгдэлдээ, "Гурвалсан үйлчилгээний үнэ нэмсэн нь журмын дагуу буюу ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүйг холбогдох байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэжээ. Гэхдээ энэ хугацаанд хэрэглэгчдээ бухимдуулсандаа хүлцэл өчөөд нэгдүгээр сарын 31-нээс өмнө хүссэн хоёр кино багцаа идэвхжүүлж сарын турш үнэгүй үзэх эрх бэлэглэж байна" гэжээ.