НҮБ-н Хүүдийн сангаас МУЗГ-ыг шийдвэрээ эргэн хархыг хүсжээ.
Тодруулбал, НҮБ-ын манай улсад байрлах Хүүхдийн сангаас албан ёсны цахим хуудас дээрээ “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болсон шийдвэрт сэтгэл зовниж буйгаа НҮБ-ын Хүүхдийн Сангаас МУЗГ-т илэрхийлсэн. Шийдвэрээ эргэн харж, бүх хүүхдэд олгоно гэдэгт найдаж байна. Нийгмийн хамгааллын арга хэмжээ тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хөгжилд хүргэхэд чухал үүрэгтэй” хэмээжээ.
Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгч Эваристе Куасси-Комлан “Хүүхдийн мөнгөнөөс 113 000 хүүхдийг хасах болсонд би ихэд санаа зовж байна. Хүүхдийг ялгаварлах ёсгүй. Хүүхдийн мөнгө бол хөрөнгө оруулалт, тиймээс ХҮҮХЭД БҮРД жигд л өгөх ёстой юм” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлээд байгаа юм.
Хүүхдийн мөнгөнөөс 113 000 хүүхдийг хасах болсонд би ихэд санаа зовж байна. Хүүхдийг ялгаварлах ёсгүй. Хүүхдийн мөнгө бол хөрөнгө оруулалт, тиймээс ХҮҮХЭД БҮРД жигд л өгөх ёстой юм. pic.twitter.com/VkuUhmLdWd
— Evariste Kouassi-Komlan (@UNICEFRepMN) January 19, 2023
Сэтгүүлч: М.Ариунаа