Эгч нь сэтгэцийн өвчтэй дүүгээ "гэрээсээ төөрөөд алга болох вий" хэмээн болгоомжилж, гинжилж үлдээсэн байжээ

Эгч нь сэтгэцийн өвчтэй дүүгээ "гэрээсээ төөрөөд алга болох вий" хэмээн болгоомжилж, гинжилж үлдээсэн байжээ

Цахим сүлжээнд хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ гинжилж, эрхийг нь ноцтой зөрчиж байна гэх зураг дэлгэгдсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн.

Тэгвэл уг асуудлын талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр гомдол, мэдээллийн бүртгэлд авч тухайн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд шалгалтын ажиллагаа зохион байгуулж байна" гэлээ.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар уг явдал нь Сэлэнгэ аймгийн ... сумын дугаар багт болжээ. Тухайн гинжлүүлсэн гэх иргэн нь сэтгэцийн өвчтэй О гэх 34 настай эмэгтэй байсан аж. Түүнийг эгч нь гадагшаа ажлаар гарахдаа "гэрээсээ төөрөөд алга болох вий" хэмээн болгоомжилж, гинжилж үлдээсэн байжээ. 




“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө