Малд яваад сураггүй болсон 12 настай хүүг эсэн мэнд олжээ

Малд яваад сураггүй болсон 12 настай хүүг эсэн мэнд олжээ

Энэ сарын 20-нд малд яваад сураггүй болсон хүүг 20 цагийн дараа эсэн мэнд олсон байна. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн  Эрдэнэ сумын Өлзийт багийн “Дугар” гэдэг газраас энэ сарын 20-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон байна. Энэ тухай мэдээллийг 01.21-ний өдрийн 02:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, орон нутгийн иргэдтэй нийлэн 12 настай Г-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 21-ний өдрийн 12:50 цагт Эрдэнэ сумын Өлзийт багийн “Хайрцагийн тал” гэдэг газраас эсэн мэнд олсон байна. Энэ  нь хүүгийн гэрээс баруун урд зүгт 50 км-ын зайтай газар гэх мэдээллийг ОБЕГ-аас өглөө.