ОБЕГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна

ОБЕГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна

Ойрын хэдэн өдөр хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж УЦУОШГ-аас анхааруулж байна.

Тиймээс,

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
  • Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг харгалзах хүнүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.