Хөгжлийн банкны хоёр дахь удаагийн сонсголыг ирэх сарын 6-10-ны өдөр зохион байгуулна

Хөгжлийн банкны хоёр дахь удаагийн сонсголыг ирэх сарын 6-10-ны өдөр зохион байгуулна

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны анхны сонсгол өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд таван өдөр үргэлжилж дууссан билээ.

Тэгвэл дараагийн сонсголыг ирэх хоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулах аж. Уг сонсголоор Хөгжлийн банкны охин компаниар дамжуулан олгосон зээлийн зарцуулалт, Хөгжлийн банкнаас Засгийн газарт шилжүүлсэн 2.5 их наядын зээлийн багцын зарцуулалтын асуудлыг хэлэлцэх юм байна. Харин гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.