Бөхийн өргөөнд байрлуулсан 1998-2003 оны "Улсын аварга" цолтой бөхчүүдийн хөрөг зургийг дуудлага худалдаагаар борлуулна

Бөхийн өргөөнд байрлуулсан 1998-2003 оны "Улсын аварга" цолтой бөхчүүдийн хөрөг зургийг дуудлага худалдаагаар борлуулна

МҮБХ-ны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаар барилдааны дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал, “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтын “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-с дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэснийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” хэмээн өөрчлөв.

Мөн ёс зүйн зөрчил гаргасан хоёр бөхийн асуудлыг Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтож, уг хурлыг зарлагдах хүртэл хугацаанд аль ч төрлийн барилдаанд оролцуулахгүй түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Тэргүүлэгчдийн хурлаар Монгол бөхийн өргөөний их засварын интерьер зураг төсөл болон дараагийн аваргуудын зураг байрлах багана дууссан зэргийг харгалзан зургуудыг шинэчилж, тогтоосон ижил хэм хэмжээгээр стандартчилан бөхийн өргөөний дотор байрлуулах болсон тул Бөхийн өргөө доторх багануудад байрлуулсан 1998-2003 оны хооронд тодорсон Улсан аварга цолтой бөхчүүдийн зургийг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ.