БНСУ-д 13 настай Монгол охиныг зодсон хэрэг шийдэгдээгүй бөгөөд, монголчуудын цуглуулсан гарын үсэг үр дүнд хүрээгүй байна

БНСУ-д 13 настай Монгол охиныг зодсон хэрэг шийдэгдээгүй бөгөөд, монголчуудын цуглуулсан гарын үсэг үр дүнд хүрээгүй байна

Өнгөрсөн 2021 оны долдугаар сард /2021.07/ БНСУ-ын дунд сургуулийн дөрвөн сурагч Монгол 13 настай охиныг зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулгаж буй бичлэгээ цацаж арванхоёрдугаар сард олонд ил болж байсан ноцтой хэрэг гарсан ЭНД ДАРЖ уншина уу.

Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сар /2022.02/-д БНСУ-ын Кённам хотын Цагдаагийн газрын Хүүхдийн хүчирхийллийг шалгах тусгай баг 13 настай монгол охины хэрэгт анхан шатны мөрдөн байцаалтын явцад цагдаа нар тус дөрвөн этгээдийг зөвхөн хамтран танхайрсан гэсэн зүйл ангиар яллаж, шүүхээс насанд хүрээгүйчүүдийн /хүүхдийн/ хорих ангид богино хугацаанд саатуулсан.

Гэвч хохирогчийн талаас дахин мөрдөн байцаалт явуулах хүсэлт гаргаж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 02 /2022.11.02/-ны өдөр Улсан дүүргийн Прокурорын газраас энэ хэргийг шалгасны эцэст уг хэргийг үйлдсэн дунд сургуулийн сурагчид хохирогчид харгис хандсан болохыг албан ёсоор тогтоосон. Улмаар прокурорын газраас нэмэлт гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож, хоригдож буй хоёр этгээдэд дахин нэмэлт зүйл анги нэмж, ялласан байна. Ингэхдээ прокурорын зүгээс хохирогчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг нь гаргахыг даалгасан талаар бид мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу.

Харин 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ы байдлаар /2022.11.15/ хэргийн шүүх хурлын явц ямар байгаа талаар 13 настай монгол охины өмгөөлөгч мэдээлэл өгөхдөө "Яллагдагч хүүхдүүд 14-15 нас хүрсэн учир хүүхдийн шүүхээс насанд хүрэгчдийн шүүх рүү шилжсэн" гэсэн юм.

Түүнчлэн эл хэргийг хурдан шийдвэрлүүлэхийн тулд БНСУ хэвлэл мэдээлэл шуурхай мэдээлж ажилласан ч Монгол Улсын зарим хэвлэлүүдэд гарсан "13 настай охин амиа хорлосон. Их хэмжээний мөнгө авсан" зэрэг хуурамч мэдээллүүдийг тус улсын хэвлэлүүд эш татан мэдээлснээр худал мэдээлэл газар авч хэрэгт сөргөөр нөлөөлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Уг хэрэгт Монгол Улсыын Засгийн газраас Монгол иргэн дээ хоёр сая вон Бусаны Консулаар дамжуулж нэлээд хугацааны дараа олгосон. Эл мөнгийг оргуулахаар зарим нэг олны танил хүмүүс засгийн газраас шаардаж олон нийтийн сүлжээнд уриалж байсан юм. Мөн хэрэг үйлдсэн этгээдүүдэд зохих шийтгэлийг оногдуулахаар Монгол Улсын ард түмэн давлагаалж 200 мянган хүний гарын үсэг цуглуулсан ч БНСУ-ын ерөнхийлөгчийн зүгээс энэ хэрэгт анхаарал хандуулаагүй.

Учир нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн самбарт тавьсан бидний хүсэлт зорилгоо зөв тодорхойлоогүй аж. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргаж гарын үсэг цуглуулсан хүн хохирогч охины ар гэртээ холбогдоогүй учир мэдээлэл дутуу байжээ.

Улмаар дээрх хэргийн шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 24 /2023.01.24/-нд дахин болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "Эл шүүх хуралд хэргийн хохирлын хэмжээг 100 сая воноор тогтоож, нэхэмжлүүлэхээр болсон байна. Мөн хэрэг дээр гадаад иргэдийг дэмжих төвүүдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгч, гадаад хүмүүсийн төлөө ажилладаг өмгөөлөгч ажиллаж эхэлжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.