ФОТО: Узбекистанд үйлдвэрласан 45 хэмийн хүйтэнд тэсвэртэй, камержуулсан автобус Улаанбаатар хотод туршилтаар явна

ФОТО: Узбекистанд үйлдвэрласан 45 хэмийн хүйтэнд тэсвэртэй, камержуулсан автобус Улаанбаатар хотод туршилтаар явна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулах гэж буй “SAZ LE60” маркийн хоёр автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар энэ сарын 10-ны өдөр хүлээн авлаа.

Тус автобуснуудыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК үйлдвэрлэсэн бөгөөд нэг жилийн турш нийслэлд туршилтаар явуулах юм.

"SAZ LE60" маркийн автобус нь

  • 56 хүний багтаамжтай
  • Өвөл, зуны цаг агаарт тохирсон агааржуулалтын системтэй
  • Камержуулалтын системтэй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал болон налуу шаттай
  • 45 хэмийн хүйтэнд тэсвэртэй, цонх цантахгүй зэрэг үзүүлэлттэй.

Мөн дотоод эд ангийг нь Япон Улсын “ISUZU” ХХК-иас авдаг байна.

ФОТО: