СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрч автомашин живсний улмаас хоёр настай хүүхэд ухаангүй байсныг эмнэлэгт хүргэжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрч автомашин живсний улмаас хоёр настай хүүхэд ухаангүй байсныг эмнэлэгт хүргэжээ

Хяргас нуурын мөс цөмөрч “Тоёота Хайлюкс” загварын суудлын автомашин /3 том хүн, 5 хүүхэд/ нуурын эргээс зургаан км зайд 18 м-ийн гүнд живсэн байсныг татан гаргажээ.

Тухайлбал, Увс аймгийн Хяргас сумын Бугат хайрхан багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 75 км/-т Хяргас нууран дээгүүр зорчиж явсан суудлын автомашин /5 том хүн, 3 хүүхэд/ нуурын мөсөнд цөмөрч орсон, зорчигчид бүгд гарсан нэг хүүхэд ухаангүй байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 11-ний /2023.02.11/ өдрийн 13:20 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” гэдэг газрын чиглэлд Хяргас нууран дээгүүр зорчиж явсан иргэн Г-ын “Тоёота Хайлюкс” загварын суудлын автомашин /3 том хүн, 5 хүүхэд/ нуурын эргээс зургаан км зайд 18 м-ийн гүнд мөсөнд цөмөрч /зорчигчид бүгд гарсан/ живсэн байсныг нэг удаагийн шумбалт хийж, хоёр цаг 30 минут ажиллан тус автомашиныг бэхэлж тогтоосон байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул автомашиныг татан гаргах ажиллагааг түр зогсоож хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагаас дахин эхлүүлсэн аж. Мөн иргэн Г /42 настай, эрэгтэй/, С /13 настай, эмэгтэй/ биеийн байдал хүндэвтэр, М /2 настай, эрэгтэй, ухаангүй/ нарыг авч 15:30 цагт сумын Эрүүл мэндийн төвд хүргэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.