“Налайх дүүрэг рүү” явна гэж гэрээсээ явганаар гарсан эрэгтэйн цогцсыг олжээ

“Налайх дүүрэг рүү” явна гэж гэрээсээ явганаар гарсан эрэгтэйн цогцсыг олжээ

Энэ хоёрдугаар сарын 07-ны өдөр /2023.02.07/ Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Барчингийн-Ам” гэдэг газар /дүүргээс урд зүгт 27 км-т/ Иргэн М-нь Налайх дүүрэг рүү явна гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид 02.09-ний өдрийн 09:24 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 02.11-ний өдрийн 10:00 цагаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Хар чулуутын-Ам”, “Городок”, “Их уурхайн-Ам, “Тоосгоны үйлдвэр”, “Барчины-Ам” гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 16:10 цагт  гэрээс нь хойд зүгт 8 км-т “Налайх гол” гэдэг газраас цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.