Газар хөдлөлтийн улмаас чөлөөт бөхийн өсвөрийн (U-20) тэмцээнд оролцож байсан есөн тамирчин амиа алджээ

Газар хөдлөлтийн улмаас чөлөөт бөхийн өсвөрийн (U-20) тэмцээнд оролцож байсан есөн тамирчин амиа алджээ

Турк, Сири Улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон улсын бөхийн барилдаанд оролцож байсан хоёр бөх бэртэж, долоо нь нас барж, Туркийн багийн хорин таван хүн сураггүй алга болсон талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл Тэмцээнд оролцогчид нурангид дарагдсаны дараа олимпын аварга Таха Акгуль шуурхай түгшүүр зарлаж, Спорт цогцолборын нуранги дор 30-40 бөх байгааг олон нийтийн сүлжээгээр шуурхай мэдээлсэн. Улмаар сонгомол барилдааны алдарт Риза Каялп, Керем Камал тэргүүтэй бөхчүүд Туркийн бөхийн холбооны тэргүүн Шереф Эроглугийн хамт гамшгийн газарт очиж, аврагчидтай хамт аврах ажиллагаанд оролцсон юм. Үүний дүнд 21 бөхийн амь насыг аварч чадсан ч харамсалтай нь есөн бөх амиа алджээ.

Эл явдалд харамсаж буйгаа илэрхийлж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) Туркийн газар хөдлөлтөд амиа алдсан бөхчүүдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, нэрсийг нь зарлалаа.

Амиа алдсан бөхчүүдийн нэрс:

  • Мехмет Эскисарили
  • Ахмет Тас
  • Али Гурсой
  • Эрай Симсек
  • Халил Эдирне
  • Хасан Саритюрк
  • Озан Татли
  • Ахмет Дурман
  • Аслан Экиз

Эх сурвалж: UWW




Өнөөдөр бар өдөр

16 минутын өмнө