Туркийн ард түмэнд Монголчуудаас хандивлаж буй гэрүүдийг Сүхбаатарын талбайд барьжээ

Туркийн ард түмэнд Монголчуудаас хандивлаж буй гэрүүдийг Сүхбаатарын талбайд барьжээ

Турк, Сирийн газар нутагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдаж, эрэн хайх ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна.

Тэгвэл Туркийн ард иргэдэд тохиолдсон гамшигт зориулж Нэг монгол ТББ, Гандантэгчлэн хийд зэрэг байгууллагууд хамтарч, “Гэр” аяныг энэ сарын 12-19 ны хугацаанд зохион байгуулж байгаа ажээ. Учир нь тус улсад Монгол Улсаас хандивлах нь хамгийн оновчтой зүйл нь монгол гэр болоод байгаа аж. Харин Нэг монгол ТББ-аас тус аяныг өчигдөр зарлахад нэр бүхий байгууллага, иргэд тэдний аянд нэгдэж, монгол гэр хандивласан байна.

Иймд иргэдийн хандиваар цуглараад буй гэрүүдийг Сүхбаатарын талбайд барьсан байна.

“Гэр” аян энэ сарын 19-ны өдөр буюу ирэх Ням гараг хүртэл үргэлжлээд манай улсад суугаа Туркийн элчин сайдад хандивын гэрүүдийг хүлээлгэн өгөх ажээ.