Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.02.07/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ дагуу БНТУ руу 5 тонн махан нөөш, 1 тонн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг илгээсэн байна. Харин Арабын Бүгд Найрамдах Сири улс руу 5 тонн махан нөөш, 1 тонн лаа, 500 ширхэг хөнжлийг илгээхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.