“Моннис” ХХК сургуулийн 75 автобус нийлүүлэх гэрээтэй бөгөөд үүний 50 автобусыг саяхан оруулж ирээд байгаа. Тэгвэл нийслэлийн Нийтийн тээврийн газраас сургуулийн автобусны хуваарилалтыг хийсэн байна. Тодруулбал, сургууль, хүүхдийн тоо, эрэлт хэрэгцээнд үндэслэн Баянзүрх дүүрэгт 10, Сонгинохайрханд 8, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр 7, Хан-Уул дүүрэгт 6, Налайх, Багануур дүүрэгт тус бүр 2, Багахангай дүүрэгт 1 автобус хуваарилжээ.
