"Сар шинэ 2023" нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгууд шөнийн хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Тухайлбал, Булган аймгийн Цагдаагийн газраас Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Сар шинэ-2023" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 16 сум, 1 тосгонд гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор хөдөлгөөнт 21, суурин зургаан пост гарган хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 8 зөрчлийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 2 хүнийг олж тогтоон иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
ФОТО: