"Битүүн болон Сар шинийн 4-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ"

"Битүүн болон Сар шинийн 4-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ"

Ирэх долоо хоногт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан тус өдрүүдэд нийслэлд замын хөдөлгөөний ямар зохицуулалт хийх талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

“Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний нөхцөл ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд сар шинийн баяр ойртсонтой холбогдуулаад мөн сурагчдын амралт дууссантай холбогдуулан иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэн. Худалдаа үйлчилгээний томоохон төв болох Нарантуул, Хархорин, Барс, Бөмбөгөр, Хүчит шонхор зэрэг захуудын хэсгийн зорчих хөдөлгөөн нэмэгдсээр байгаа. Иймд ТЦА-ны алба хаагчид тогтмол 24 цаг байнгын замын удирдлагын төвтэй хамтраад хяналт зохицуулалт хийж байгаа.

Ерөнхийдөө бэлтгэл ажлыг хангах хүрээнд л төвлөрсөн зах худалдааны төвүүд рүү чиглэсэн зорчих хөдөлгөөн их байгаа болохоос биш үндсэн УБ хотын гол замууд болох Энхтайвны өргөн чөлөө, Энхтайвны гүүр гэдэг ч юмуу, Бага тойруу, Их тойруу дотор жигд хэвийн үргэлжилж байна. Харин сар шинийн баярын өдрүүдэд болон хагас, бүтэнсайн өдрүүдэд дугаарын ямар нэгэн хязгаарлалт хийхгүй. Харин битүүн болон Сар шинийн 4-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ” гэлээ.