Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багт махны агуулах шатаж байна гэсэн дуудлага бүтгэгдсний дагуу. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид обьектод гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтрахаар ажиллаж буй талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.