СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зочид буудалд архидан согтуурч нэгнийхээ аминд хүрчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зочид буудалд архидан согтуурч нэгнийхээ аминд хүрчээ

Архидан согтуурсны улмаас зочид буудалд нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт 32 настай эмэгтэй бусдын гарт амь алдсан байна. Хохирогч эмэгтэй нь 27 настай Н-тэй хамт зочид буудлаар үйлчлүүлсэн гэх бөгөөд архидан согтуурч улмаар хоорондоо маргалдаж, нэгнийхээ аминд хүрчээ. Тус гэмт хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулан, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж эхэлсэн байна.