Г.Ургамалцэцэг: Дэлхийд хоёрт ордог Францын "Carrefour" сүлжээ дэлгүүрийн 39 дахь салбар Монголд нээгдэж байна /ВИДЕО/

Г.Ургамалцэцэг: Дэлхийд хоёрт ордог Францын "Carrefour" сүлжээ дэлгүүрийн 39 дахь салбар Монголд нээгдэж байна /ВИДЕО/

Монгол улс тэр дундаа Улаанбаатар хотод олон улсын томоохон сүлжээ дэлгүүрүүд орж ирж байгаа нь туйлын сайшаалтай зүйл юм. Манай улсын сүлжээ дэлгүүрийн соёл сүүлийн 3-4 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Тухайлбал, E-Mart, CU, GS-25 зэрэг БНСУ-ын сүлжээ дэлгүүрүүд манай улсад нээгдсэн.

Тэгвэл сүлжээ дэлгүүрийн соёлыг түгээн дэлгэрүүлэхээр дэлхийд хоёрдугаарт ордог Европын тэр дундаа Францын сүлжээ дэлгүүр болох “Carrefour” нь Улаанбаатар хотод өнөөдөр /2023.02.17/ Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт хоёр салбартайгаар үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор бид уг төслийн Франц талын удирдагч Вильям Денизе эхнэр болох “Urga Yoga”-ийн аштенга винияаса иогийн багш Г.Ургамалцэцэгтэй түүний ажил амьдрал, "Carrefour" дэлгүүрийн тухай ярилцлаа.

ВИДЕО: 

Тэрбээр арван жилийн сургуулиа 1992 онд Налайх дүүрэгт төгсөж, КУДС-Харцага сургуульд англи хэлний хоёр жилийн түргэвчилсэн курсийг дүүргэж байсан. Мөн дээд сургууль төгсөөд Хэнтий аймгийн “Жуулчдын өргөө” компанид оруулагч, хөтчөөр ажиллаж байжээ. Улмаар өөрийн сонирхлын дагуу 2014 оноос хойш иогоор хичээллэж эхэлсэн байна. Г.Ургамарцэцэг нь “Аштенга Винияаса” иог чиглэлээр хичээллэж байгаад 2019 оноос хойш тус иогийн багш болжээ.

Аштенга Винияаса иог нь хүч сорьсон, сахилга бат, тэвчээр шаардсан, тууштай байдлыг эрхэмлэдгээрээ онцлог. Хамгийн анх 1960-аад оны үед Hollywood руу гарч байсан бөгөөд дуучин Мадонна тус иогоор хичээллэдэг байна.

Түүний гэр бүлийн хүн болох Вильям Денизе нь Франц улсын иргэн. Анх тэд 1999 онд танилцаж байсан бөгөөд нэг хүүгийн аав, ээж ажээ. Нөхөртэйгөө танилцахдаа “Carrefour” дэлгүүрийг мэддэггүй байсан тухайгаа бидэнд хуучилсан юм. 

Тэрбээр ОХУ-ын Москва хотод “Carrefour” дэлгүүрийн нээлтийг хийхээр очихдоо “Эх орондоо нээх юмсан” хэмээн бодож байсан бөгөөд Москвад очсон Франц дарга нараас монголд нээж болох эсэхийг асууж байжээ. Гэвч “Carrefour нь өөрсдийн салбарыг хоёр саяас дээш хүн амтай хотод нээдэг. Харин пранчиазын эрх аваад нээх бүрэн боломжтой” хэмээжээ. Г.Ургамалцэцэг нь тухайн үед өөрийн танилууддаа пранчиаз эрх авч уг сүлжээ дэлгүүрийг нээх талаар ярилцаж байсан хэдий ч сонирхох хүн олдоогүй аж. Өдгөө Францын алдарт сүлжээ дэлгүүр манай улсад нээлтэй хийж буй нь түүний 13 жилийн мөрөөдөл биелж буй явдал юм. Учир нь монгол талаас “Алтан жолоо” групп нь хүсэлт гаргаж пранчиазын гэрээг 2022 оноос эхлүүлжээ.

Сонирхуулахад, “Carrefour” нь анх үүсгэн байгуулагдахдаа ТҮЦ шиг дэлгүүр байсан бол олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үндсэн дээр дэлхийд алдартай томоохон сүлжээ дэлгүүрийн хоёр дахь жагсаалтад орж ирсэн байна.

Европын сүлжээ дэлгүүрүүд 1998-1999 оны хооронд Ази руу эрчимтэйгээр нэвтэрч байсан. Тухайн үед “Carrefour” нь “Continft” гэх хайпер маркет болон “Carrefour” гэх тусдаа сүлжээ дэлгүүрүүд байжээ: Харин 2000 онд “Хоёул Францын сүлжээ дэлгүүр учир нэгдэж дэлхийд гаръя” гэж санаачлан нэгдэж байжээ: Вильям Денизе нь сүлжээ дэлгүүрийн салбар, пранчиаз нээгдэх үед программ, системийг хариуцдаг бөгөөд тэдний гэр бүр гурван жилийн гэрээтэйгээр өөрсдийн амьдрах улс, орныг солин “Carrefour” нээгдэж буй оронд амьдардаг аж. Сүлжээ дэлгүүрийн 39 дэхь орон манай улс болж байгаа юм. Дэлгүүрийн нээлт ХУД-Яармаг салбар дээр өнөөдөр /2023.02.17/ өдрийн 12:00-т болох аж. Тэдний гэр бүл 24 жилийн хугацаанд ес дэхь орондоо амьдарч байгаа аж. Хонконг, БНСУ, Тайланд, ОХУ, Румын, Зааны Ясан Эрэг гэх мэт. Эхнэр хүний хувьд хэцүү хэдий ч бусад азийн орнуудын хувьд манай улсын хүмүүс дасан зохицох чадвар сайн байдаг учир хувь хүнийхээ хувьд хэцүү зүйл тулгарч байгаагүйгээ ч онцолсон юм. Мөн тэдний амьдралын гунигтай, хөгжилтэй түүхүүдийг бидний видео контентоос хүлээн авч үзээрэй.