“Ногоон үе” буюу “Green generation” чуулга уулзалт өнөөдөр /2023.02.17/ зохион байгуулагдлаа. Уг чуулганд 8000 гаруй хүүхдийн санал, дүгнэлтийг нэгтгэж агаар, орчны бохирдлоос хамтдаа сэргийлэх уриалга гаргажээ.
Тодруулбал, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /UNESCAP/-ийн хурал энэ оны гуравдугаар сарын 2,3-ны өдөр /2023.03.02-203.03.03/ Улаанбаатар хотод болно. Уг хурлыг угтаж "Ногоон үе - Green generation" чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа ба хот хөдөөгийн 8000 гаруй хүүхдүүд агаарын бохирдлын асуудлаар цахим судалгаанд оролцож, 500 гаруй хүүхдүүд өөрсдийнх нь амьдарч буй газарт агаарын чанарын стандартуудыг судалж, агаарын чанарын хэмжилттэй харьцуулан дүгнэлт хийсэн. Мөн чуулганаар эдгээр судалгаа, туршилтыг үндэслэн хүүхдүүд агаарын бохирдол тэдний амьдралд нөлөөлж буй нөлөө, агаарын бохирдлын эсрэг оруулах өөрсдийн хувь нэмэр, тэдгээрт нь шаардлагатай дэмжлэгийн талаар шийдвэр гаргагчидтай зөвлөлдөж, агаар орчны бохирдлоос хамтдаа сэргийлэх уриалга гаргажээ.