Сүхбаатар дүүрэг хог тээврийн болон зам засварын 5 нэр төрлийн 15 машинаар парк шинэчлэл хийжээ

Сүхбаатар дүүрэг хог тээврийн болон зам засварын 5 нэр төрлийн 15 машинаар парк шинэчлэл хийжээ

Сүхбаатар дүүрэг хог тээврийн байгууллагуудынхаа үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Хьюндай үйлдвэрийн 12ш автомашиныг авч, өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга Х.Болормаа “Дүүргийн 1-20 дугаар хорооны хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар менежмент” ААТҮГ, “Сүхбаатар тохижилт” ХК-иуд хариуцан ажилладаг. Бид орон нутгийн өмчит хог тээврийн 2 байгууллагынхаа парк шинэчлэлийг 11 жилийн дараа хийж байгаа нь энэ. Төсөв санхүү, ковидын нөхцөл байдал гэх мэт багагүй бэрхшээлийг даван туулан хог тээвэр болон зам засварын ажилд зориулж, 5 нэр төрлийн 15ш автомашиныг худалдан авлаа. Мөн 2017 оноос нийслэлд анх удаа хог хаягдлын ухаалаг системийн нэвтрүүлсэн. Энэ ажлын хүрээнд дүүргийн 1-20 дугаар хорооны 40 байршилд нэг чигийн болон 360 градус эргэдэг камер, гэрэлтүүлэг бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмж, багтаамж сайтай хогийн савыг байршуулан ЗДТГ-т байрлах хяналтын төвөөс тээвэрлэгч байгууллагад дуудлага, мэдээлэл өгөн ажилладаг. Ингэснээр нийтийн эзэмшлийн гудамж талбайд иргэн, ААНБ хогоо зөвшөөрөлгүй хаядаг зөрчлийг арилгахаас гадна хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээ 24 цагийн турш камерын хяналттай болсон. Ялангуяа орон сууцны хороололд дээрх камерын бичлэгээр машины толь, хучлага хулгайлах гэмт хэргийг ирүүлсэн сайн талтай байгаа. Цаашид хот нийтийн аж ахуйн чиглэлээр хогоо ангилдаг болох гэх мэтчилэн хийх ажлууд бий” гэдгийг тодотгов.

Эдгээр машинуудын 4 нь 10тн-ийн даацтай бөгөөд гэр хорооллын бүсэд хог тээврийн үйлчилгээнд явах зориулалттай. Харин 8ш нь 3,5тн-ийн даацтай, хог шахах үйлдэлтэй орон сууцны хорооллын хороодод хог тээврийн үйлчилгээнд явна. Мөн зам засвар, арчилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж индүү, автогрейдэр, эксковатор зэрэг машин механизмаар тус тус парк шинэчлэл хийлээ.