Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр 07:00-22:00 цагийн хугацаанд үйлчилгээнд явна

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр 07:00-22:00 цагийн хугацаанд үйлчилгээнд явна

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн хуваарийн дагуу 07:00-22:00 цагийн хооронд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 723 тээврийн хэрэгсэл 106 чиглэлд явна. Маргаашаас буюу хоёрдугаар сарын 21-нээс Шинэ Яармаг, Таван шар, Сонсголон руу шинэ чиглэлд автобус явж эхэлнэ. Энэ нь Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа II болон Шинэ Яармаг хороолол орчмын иргэдийн эрэлтийг хангаж, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой талаар Нийтийн Тээврийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Т.Үүрийнсолонго мэдээлэв.