ХЭҮК-оос хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахгүй байхад хяналт тавих талаар ЗӨВЛӨМЖ хүргүүлжээ /ВИДЕО/

ХЭҮК-оос хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахгүй байхад хяналт тавих талаар ЗӨВЛӨМЖ хүргүүлжээ /ВИДЕО/

Төв аймаг, Багахангай дүүрэг зэрэг зарим аймаг, сум, дүүрэгт хэдийнээ хурдан морины сунгаа хийгээд эхэлсэн. Энэ нь Цагаан сарын баяраар нууцаар хурдан морины уралдаан зохион байгуулж, унаач хүүхдүүдийн амь нас эрсдэхгүй гэх баталгаа байхгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

ВИДЕО: 

Тэгвэл ХЭҮК-оос нийслэл болон 21 аймгийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлсэн байна. Тус зөвлөмжид Хурдан морины өвөл болон хаврын уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолоор хориглосон тухай дурдаад нийслэл болон 21 аймгийн удирдлагууд энэ тал дээр анхаарал тавьж ажиллах, хэрэв хуралдаан зохион байгуулсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөсөн байна.