Д.Ганбатын орон тооны бус зөвлөх асан П.Энхмөнх "Тод манлай уяач" цол хүртжээ

Д.Ганбатын орон тооны бус зөвлөх асан П.Энхмөнх "Тод манлай уяач" цол хүртжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзлыг хангасан Монгол Улсын цол хүртээсэн.

Тухайлбал, Төв аймгийн Баян сумын уугуул Пунцагбалжирын Энхмөнх Монгол Улсын Тод манлай уяач цол хүрээсэн байна. Тэрбээр Монгол Улсын манлай уяач цолоо Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас хүртэж байсан бол Тод манлай уяач цолыг ийнхүү У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр гардан авчээ. Сонирхуулахад, П.Энхмөнх нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбатын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.