Монголын ард түмнээс илгээж буй "гэр" зэрэг тусламжийн зүйлийг Туркийн тал онгоц гарган, өчигдөр авч явжээ

Монголын ард түмнээс илгээж буй "гэр" зэрэг тусламжийн зүйлийг Туркийн тал онгоц гарган, өчигдөр авч явжээ

Турк, Сирийн нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 40 мянга гаруй хүн амиа алдаж, олон мянга барилга нураад байгаа юм. Иймд Монгол улс 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багаа илгээсэн бол, иргэд аж ахуй нэгжүүд хамтарч “Гэр” хандивын аяныг зохион байгуулж буй.

Учир нь Туркийн газар хөдлөлтийн бүсэд хамгийн тохиромжтой тусламж нь “монгол гэр” болоод байгаа бөгөөд Туркийн тал нь гэрийн тусламжийг өөрийн талаасаа онгоц гарган, агаарын хөлгөөр тээвэрлэн авна гэдгээ илэрхийлсэн байдаг. 

Тэгвэл өчигдөр /2023.02.21/ Монголын ард түмнээс Турк руу илгээсэн монгол гэр зэрэг тусламжийн барааг "Туркиш Эйрлайнс”-ийн онгоцоор тээвэрлэн авч явсан байна. Энэ талаар манай улсад суугаа Туркийн элчин сайдын яамнаас, “Манай улсад болсон газар хөдлөлттэй холбогдуулан Монголын ард түмнээс Туркийн ард түмэнд илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн барааны дөрөв дэх хэсгийг өнөөдөр "Туркиш Эйрлайнс"-т хүлээлгэн өглөө. ард түмэн, НЗДТГ болон "One Team" ТББ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье” гэж мэдэгджээ.