Улаанбаатарт 3 градус хүйтэн байна

Улаанбаатарт 3 градус хүйтэн байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Улз, Халх голын хөндийгөөр -8...-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -1...+4 градус, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -1...-3 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.