Өнөөдөр үхэр өдөр

Өнөөдөр үхэр өдөр

Өнөөдөр аргын тооллын 2 дугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын хөх бар сарын зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:42 цагт мандан, 18:28 цагт жаргана. Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Үс засуулбал эд, мал арвижна