Өнөөдрөөс автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Өнөөдрөөс автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Нийслэлд өнөөдрөөс буюу энэ сарын 24-нөөс эхлэн автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ. 


Ингэснээр авто замаар зорчих зохицуулалт хэвийн горимоор үргэлжлэх юм. Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 20-23-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Харин нийслэлд Сар шинийн баярын өдрүүдэд 107 чиглэлд 720 автобус үйлчилсэн  байна.