Маргааш Гандантэгчинлэн хийдэд хамба лам Д.Чойжамц нийтэд зориулж дарь эхийн ном хурна

Маргааш Гандантэгчинлэн хийдэд хамба лам Д.Чойжамц нийтэд зориулж дарь эхийн ном хурна

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын 6-ны өдөр Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд дарь эхийн жинан хүртээх хурал номын үйл ажиллагаа болно хэмээн тус хийдээс мэдээллээ.

Тодруулбал, маргааш буюу хоёрдугаар сарын 25-ны 11:00 цагт Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт Хамба номун хан, гавж Д.Чойжамцын номын айлдвар, Энэтхэгийн 84 шидтэний нэг VII дүрийн Наро Банчэн хутагт нийтэд зориулж дарь эхийн хомыг хурах аж. Дарь эх нь дээдийн үзэсгэлэнт, гэгээн ухаантан, бүхнийг энэрэн хайрлагч бөгөөд  хүмүүнийг гай зовлонгоос ангижрахад чиглүүлдэг байна.