СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Асаалттай зулнаас гал алдаж, орон сууцны дулааны шугам дэлбэрчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Асаалттай зулнаас гал алдаж, орон сууцны дулааны шугам дэлбэрчээ

“Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны долдугаар давхарт газ дэлбэрч, гал гарсан байна” гэх дуудлага энэ сарын 23-ны 05:46 цагт бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус тоотод асаалттай байсан зулнаас гал алдсан нь тогтоогдсон байна. 

Улмаар өрөөний дулааны шугам хэт халж, дэлбэрэн тус тоотын доод давхрын айлын тааз хэсэг цөмөрчээ. Мөн гадна зогсоолд байсан “Тоёота” маркийн хоёр тээврийн хэрэгсэл дээрээс хагарсан шил зэрэг эд зүйл унаж, эвдрэл үүссэн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.