Шуурганаар алга болсон иргэн хоёр өдрийн дараа өөрөө гэртээ иржээ

Шуурганаар алга болсон иргэн хоёр өдрийн дараа өөрөө гэртээ иржээ

Энэ сарын 16-ны орой Дундговь аймгийн баруун зүгийн сумдаар, 16-17-нд шилжих шөнө болон 17-ны өдөр төв болон зүүн зүгийн сумдаар салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, цасан шуурга шуурчээ.

Энэ үеэр Дорноговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Ө 16-ны өдрийн орой машинтай гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн ОБГ-т ирж, эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сайнцагаан сумын ажилтнуудтай хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч алга болсон иргэнийг олж чадаагүй аж. Харин тэрээр өнөөдөр өглөө буюу гэрээсээ гарснаас хойш хоёр өдрийн дараа өөрөө гэртээ явган явж иржээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө