Оросын суртал ухуулга болох "Жуков"-ын хөшөөг буулгахыг "No war" хөдөлгөөний залуус шаардав

Оросын суртал ухуулга болох "Жуков"-ын хөшөөг буулгахыг "No war" хөдөлгөөний залуус шаардав

Украины газар нутаг руу ОХУ эзлэн түрэмгийлж, дайн өдөөгөөд өнөөдөр /2023.02.24/ нэг жил болж байна. Энэ хугацаанд Оросын арми Украины Донецк, Луганск, Херсон гэсэн мужуудад хяналтаа тогтоогоод байгаа юм. 

Харин Оросын эзлэн түрэмгийллийг монголыг хэсэг залуус эсэргүүцэж, “No war” хөдөлгөөнийг эхлүүлж, манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гадна долоо хоног бүрийн Бямба гарагт эсэргүүцлийн цуглаан хийж буй. Тэгвэл эдгээр залуус өнөөдөр /2023.02.24/ мэдээлэл хийж, Оросын суртал ухуулга, худал түүхийг өгүүлдэг “тархи угаалт”-ын нэг хэлбэр болох нийслэлд буй "Жуков"-ын хөшөө зэрэг дурсгалуудыг буулгахыг шаардсан юм.