Өчигдөр /2023.02.26/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг дахь “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын хашаанд Ашиглагдахаа больсон гурилын үйлдвэрийн уурын зуухны яндан дээр 1 хүн гараад унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг оройн 22 цагт холбогдох албаныхан хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчдыг очиход тус байгууллагын хашаанд байрлах 10х18 метрийн хэмжээтэй ашиглагдахаа больсон гурилын үйлдвэрийн уурын зуухны 13 метрийн өндөртэй яндан дээр иргэн Ц /17 настай, эрэгтэй/ гарсан, унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, тус аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.
