ШУУРХАЙ: Засгийн газрын тогтоолыг зөрчиж сар шинийн өдрүүдэд хурдан морины уралдаан зохион байгуулжээ

ШУУРХАЙ: Засгийн газрын тогтоолыг зөрчиж сар шинийн өдрүүдэд хурдан морины уралдаан зохион байгуулжээ

Засгийн газрын 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ны өдрөөс тавдугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.

Мөн ХЭҮК-оос нийслэл болон 21 аймгийн удирдлагуудад хурдан морины өвөл болон хаврын уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолоор хориглосон тухай дурдаж, нийслэл болон 21 аймгийн удирдлагууд энэ тал дээр анхаарал тавьж ажиллах, хэрэв хуралдаан зохион байгуулсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөөд байсан. Гэтэл Засгийн газрын дээрх тогтоолыг болон ХЭҮК-ийн зөвлөмжийг зөрчиж энэ сард /2023.02/ Говь шанхын уралдааныг сар шинийн баяраар нууцаар зохион байгуулсан байна.

Уг асуудалд цагдаагийн байгууллага, сумдын Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хяналт тавьж, арга хэмжээ авах ёстой юм.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө