2023 оны 02 дугаар сарын 26-ны /2023.02.26/ шөнийн 02:04 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багт 4 метрийн өндөртэй дутуу ухсан нүх рүү 64 настай, эмэгтэй хүн унасан байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, нүхэнд унасан иргэнийг эсэн мэнд гарган, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
