Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр аргын тооллын 2 дугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын 9, Хаврын тэргүүн хөх бар сарын хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн наран 07:36 цагт мандан, 18:34 цагт жаргана. Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.