Энэ хоёрдугаар сарын 23-ны өдөр /2023.02.23/ Казахстан улсаас ирсэн ОХУ-ын иргэн Б.Баатар нь Хүннү Эйр компанийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсад ирсэн бөгөөд түүнийг хэлээр нэвтрүүлэхийг хориглож улмаар тэрбээр Чингис хаан олон улсын нисэх буудалд дөрөв хонож буй тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичээд байгаа билээ.
Тэгвэл энэ талаар ГХЯ-наас тодруулга өглөө. “Одоогоор тус иргэн нь орогнол хүсээгүй, хил нэвтрэх бичиг баримтын зөрчил тул эрх бүхий байгууллагууд нь зарчмын шаардлагаа л тавьж байгаа. Иймд зөрчилтэй бол аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлагаа л тавьж ажиллана. Тиймээс манайхан асуудлын хууль журмын дагуу л шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэлээ.