Монголын хил дээр гацаад буй ОХУ-ын иргэн, "Би Орост очвол дайныг эсэргүүцсэн хэмээн шоронд орно" гэж өргөдөл бичжээ

Монголын хил дээр гацаад буй ОХУ-ын иргэн, "Би Орост очвол дайныг эсэргүүцсэн хэмээн шоронд орно" гэж өргөдөл бичжээ

Энэ сарын 23 /2023.02.23/-ны өдөр Казахстан улсаас ирсэн ОХУ-ын иргэн Б.Баатарыг Монгол Улсын хэлээр нэвтрүүлэхийг хориглосон. 

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас, “тус иргэн нь орогнол хүсээгүй, хил нэвтрэх бичиг баримтын зөрчилтэй тул эрх бүхий байгууллагууд нь зарчмын шаардлагаа л тавьж байгаа. Аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлагаа л тавьж ажиллана. Тиймээс манайхан асуудлыг хууль журмын дагуу л шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэсэн юм.

Тэгвэл тухайн ОХУ-ын иргэн Б.Баатар нь тусламж хүсэж өргөдөл гаргасан аж. Тэрээр өргөдөлдөө, “би 2022 онд дайн эхэлснээс хойш би Украины эсрэг түрэмгийллийг шүүмжил, жирийн иргэдийг хомроглон алж буйг эрс эсэргүүцсэн. Хэрэв би ОХУ-д буцаагдвал намайг баривчина. Миний улс төрийн эсрэг хүчний гишүүний хувь үйл ажиллагаа явуулж байсан учир, мөн дайныг эсэргүүцэж буй байр суурь зэргээс болж эрүүгийн хэрэгт татна” гэжээ.